Урлаг өөрийн хэл, бас хилтэй биз дээ?! Киночид одоо алаан хядаан, цус нөжөө орхиод ард түмнийг соён гэгээрүүлэх тэр үндсэн үүргээ биелүүлэх цаг болжээ! Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй урлаг гэж байх уу? “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартны хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана. Уг нь урлаг гэдэг агуу, тайз гэдэг ариун. Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар, үүрэг, нөлөө ямар ч цаг үед өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Гэтэл манайд амьдралын хар бараан үзэгдлүүд…
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо тодорхой салбар, асуудлыг хянан шалгаж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий таван ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Эдгээрийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахлан ажиллаж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг юм. Тус ажлын хэсэг эрхэлж буй асуудлынхаа хүрээнд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж болон анхан шатны байгууллага, мэргэжилтнүүдээс санал авахаар Зүүн бүс нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр (2025.01.31) Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх…
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзаж, нийслэл хотод болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах санал солилцлоо. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан, ЗГХХГ-ын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, нийслэлийн ЗДТГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, нийслэлийн ЗДТГ-ын ахлах…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.01.30) Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа. Таван нам, эвслийн төлөөлөл бүхий, олон ургалч үзлийг хадгалсан, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг нэгтгэсэн шинэ парламент хүн төвтэй, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан…
Онцгой байдлын албан хаагчид цасанд суусан автомашиныг гаргаж иргэдийг хөлдөх аюулаас аварчээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр “Mighty” загварын ачааны автомашин 2.5 тонн ачаатай 25 болон 38, 61 настай гурван эрэгтэй Хөвсгөл аймгийн Галт сумын чиглэлд зорчиж байгаад цасан суусан нь тэр байжээ. Цасанд суусан тухай дуудлага мэдээлэл өичгдөр орой 20:22 цагт бүртгэгдсэн юм байна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа тул зам даваа хаагдах эрсдэлтэй болохыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж буй. Иймд онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа ч иргэдээс энэ мэт цасанд суусан, мөс цөмөрсөн…
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн…
Лхагва гаргийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод “CRJ700” зорчигч тээврийн нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. Колумбийн тойргийн Гал түймэртэй тэмцэх болон яаралтай тусламжийн албанаас мэдээлснээр, цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөний дараа зорчигч тээврийн онгоц Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлаас холгүй Потомак голд унасан байна. АНУ-ын иргэний нисэхийн удирдах газраас (FAA) мэдээлснээр, уг онгоц нь “PSA Airlines” компанийн онгоц бөгөөд орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд газардах үедээ “Sikorsky H-60” нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна. Уг онгоц Канзас муж улсын Вичита хотоос Вашингтон хотын чиглэлд “American Airlines” компанийн нислэгийг үйлдэж байжээ. Онгоцонд 60 зорчигч байсан тухай “Reuters” агентлаг “American Airlines” компанийн мэдээллийг…
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах байр суурийг өнөөдөр /2025.01.30/ илэрхийллээ. Үүнд: Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа…
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ нотолсон; Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй…
2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.