70 гаруй насны эмгэн таяг тулан алхана. Гэтэл яг өмнө нь томоо гэгч машин замыг нь хаан зогсчээ. “Энэ чинь явган хүний зам биз дээ” гэж бусдад дуулдахаар бухимдан хэлээд яаж тойрч гарах билээ гэсэн шиг хэсэг харж зогсов. Хүйтэн байсан учир аргагүйн эрхэнд машиныг тойрч гарахаар шийдэв бололтой урагшаа алхав. Харамсалтай нь тэр машиныг тойрч гарахын тулд зайлшгүй машин зам руу орж таарлаа. Цаанаас нь нийгэмшээгүй жолооч хурдтай орж ирвэл яана гэж бодоод хурдхан шиг очоод “Эмээ би танд туслая” гээд балагт машиныг тойрч хэсэг яваад явган хүн рүү зам руу оруулж өгөв. Уг нь явган хүний зам дээр…
Зохиогч: Admin
Манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг, давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Бид энэ удаа электрон тамхины орц найрлага болон олон улс болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар мэдээлэл авахаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа. -Электрон тамхины талаар товч ойлголт өгөөч, хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ? -Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг…
УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа улам ойртож байна. Арван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. АН харин эвлэж амжаагүй л байна. Уг нь өмнөх хэдэн жилийг бодвол нэг даргатай, нэг тамга тэмдэгтэй болж авсан ч цаашаа явдаггүй ээ. АН-ын бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдлүүд гацаанд ороод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд ил явагдаж ирсэн зөрчлүүд далд хэлбэрт шилжчихээд байна. Үүнээс болоод АН-ын дарга Лу.Гантөмөр ч томоохон шийдвэрүүд гаргаж чадахаа больжээ. Тэрбээр тамга атгасан, дарга нэртэй л сонгууль угтсан өдрүүдийг өнгөрөөж байна. Түүнд АН дахь фракцуудын “толгойлогч” нар хамгийн ихээр саад болж буй аж. “Хэрэв ингэвэл тэгнэ”, “Чамайг тэгвэл ингэнэ шүү” хэмээх…
Халуун дулааны улирал үргэлжилж байна. Мэргэжлийн хяналтынхан хүнсний аюулгүй байдал, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, чанар эрүүл ахуйд шинжилгээ хийх ажилд онцгойлон анхаарахгүй бол хоолны хордлого цар тахлаас ч дутуугүй гамшиг дагуулна шүү! Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасан нь төрийн мэргэжлийн хяналтын албыг байхгүй болгосон гэсэн үг биш шүү дээ! Бүтцийг нь өөрчлөн зохион байгуулсан юм. Хүнсний аюулгүй бол Монгол хүний, Монгол Улсын оршихуйтай шууд холбоотой эмзэг асуудал! Нийслэл рүү орж ирж бгаа маханд хяналт, шалгалт байна уу? Лабораторийн шинжилгээний бичиг уг нь зайлшгүй байх ёстой. Махны үнэ нь тэнгэрт хадаад байдаг. Харин чанарын хувьд!!! С.Болд
Орон сууцны өргөтгөлийн хүнсний дэлгүүр рүү орлоо. 30-аад насны хоёр залуу “300-хан төгрөг дутчихлаа. Наад архиа өгчихөөч” гэж касс эмэгтэйгээс шална. Нөгөөх нь “Үгүй ээ” гээд гүрийчихэв. Нэг нь над руу харснаа “Ах туслаач” гэв. “Наад хоёрынхоо тэр дутаад байгааг нь над дээр биччих”… Өдрийн халуунд архиндаа нэмж халуурсан хоёр бөөн баяр гарч одов. “500 хүрэхгүй төгрөг л дутсан байна ш дээ” гэж намайг илүү үг хэлбэл 40 гаруй насны касс эмэгтэй “Хор худалдаж авч байгаагаа мэдэхгүй юм даа. Ид хийж бүтээх ийм сайхан залуучууд амьдралаа ч, эрүүл мэндээ ч бодохоо больжээ” гээд уртаар санаа алдав. “Чиний зөв” гэхээс өөр…
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Чуулган өндөрлөсөн энэ өдрүүдэд таны хувьд хаагуур, ямар ажил амжуулаад явж байна вэ? -Чуулган өндөрлөсний дараа Монголын эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдлаа. Гадаадын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцон мэдээллээ авч, Монгол буцаад бизнесээ хамтарч хийхэд бэлэн гэдэг мессежийг авлаа. УИХ дахь цөөнхийн намын даргын хувьд форумд оролцож, аль ч нам Засгийн эрхэнд гарсан ба хөрөнгө оруулалтад урт хугацааны таатай бодлого явуулна гэдгийг мэдэгдлээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг нам дангаар засаглах боломжгүй болсон. Цаашид улс төрийн намууд улсынхаа хөгжил, бодлого дээр хамтарч илүү тогтвортой Засгийн газар байгуулагдана…
Энэтхэгт хүчтэй аадар бороо орсны дараа үер болж, хөрс нурсны улмаас 58 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болоод байгаа тухай тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлжээ. Энэтхэгийн хойд нутгийн Химачал-Прадеш, Уттаракханд мужуудад хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орсны улмаас автомашинууд урсаж, барилга байшин сүйдэж, гүүрүүд нуржээ. Тус улсад борооны улирлын үеэр үер болж, хөрс нурах нь түгээмэл бөгөөд ихээхэн хохирол учруулдаг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тэдгээрийн давтамж улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Химачал-Прадешт мужид гэхэд, сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн амиа алдсан байна. Тэдний ес нь мужийн нийслэл Шимла хот дахь хиндү шашны…
Такси барилаа. 40 орчим насны эмэгтэй жаахан охиныхоо хамт халтуур хийж явна. Хамгийн аюултай нь гар утсаараа кино үзээд үе үе “ухаан алдах” нь даанч хэцүү. Тэсэлгүй “Өмнүүр чинь хүн орвол юу болохыг мэдэж байна уу?!” гэж асуувал хариу хэлсэнгүй. Ийм хүмүүс мөн ч олон бна даа! Зам тээврийн ослын улмаас 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 64 хүүхэд, 2021 онд 51 хүүхэд, 2022 онд 31 хүүхэд амь насаа алдсан байна. Хот, хөдөөгийн замд гарч буй ослын 90 гаруй хувь нь жолооч нарын буруугаас үйдэлтэйг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байгаа хэдий ч осол аваар мэдэгдэхүйц буурахгүй байгаа нь дэндүү харамсалтай…
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Одесс хот руу дайрсан Оросын агаарын довтолгоог шөнөжин эсэргүүцсэн байна. Довтолгооны үр дагаварт супермаркетийн гурван ажилтан шархадсан гэж Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Даваа гарагт Telegram хуудсандаа мэдээлжээ. Оросын армийн хөөргөсөн 8 пуужин, 15 дроныг сөнөөсөн гэж Украины талын мэдэгдэлд дурджээ. “Одесса хотын төв рүү харвасан пуужингийн улмаас нэг боловсролын байгууллагын дотуур байр, супермаркет өртсөн” бөгөөд гал сөнөөгчид хоёр барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж нэмж дурдсан байна гэж CNN мэдээлэв.
Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх цагийг нэммээр байна! “Ном бол амьдралтай тэнцүү багш. Зөв амьдрах, хүн шиг хүн болгох багш юм” гэж Д.Урианхай зүгээр ч нэг хэлээгүй. “Номоор гэгээрээгүй оюун ухаан харанхуй нүхтэй адил” гэж Белинскийн яг онож хэлсэн үг бий. Сошиалын бохир орчинд ухаан санаагаа бузарлаж байснаас ном уншиж, танин мэдэхгүй, гоо зүй, ёс зүйн мэдлэгээ тэлмээр байна. Амьдралыг өөр нүдээр харж сурах хэрэгтэй болжээ. Гар утсанд донтсон өнөөгийн хүүхэд, залуус юунаас гэгээрэл олж авах вэ? Фейсбүүкийн хяналтгүй мэдээллийн урсгал дотор ухаарал хайрлахаар үнэ цэнэтэй мэдээлэл ховор шүү дээ. Д.Лхагва