Зохиогч: Admin

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Чуулган өндөрлөсөн энэ өдрүүдэд таны хувьд хаагуур, ямар ажил амжуулаад явж байна вэ? -Чуулган өндөрлөсний дараа Монголын эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдлаа. Гадаадын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцон мэдээллээ авч, Монгол буцаад бизнесээ хамтарч хийхэд бэлэн гэдэг мессежийг авлаа. УИХ дахь цөөнхийн намын даргын хувьд форумд оролцож, аль ч нам Засгийн эрхэнд гарсан ба хөрөнгө оруулалтад урт хугацааны таатай бодлого явуулна гэдгийг мэдэгдлээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг нам дангаар засаглах боломжгүй болсон. Цаашид улс төрийн намууд улсынхаа хөгжил, бодлого дээр хамтарч илүү тогтвортой Засгийн газар байгуулагдана…

Дэлгэрэнгүй

Энэтхэгт хүчтэй аадар бороо орсны дараа үер болж, хөрс нурсны улмаас 58 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болоод байгаа тухай тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлжээ. Энэтхэгийн хойд нутгийн Химачал-Прадеш, Уттаракханд мужуудад хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орсны улмаас автомашинууд урсаж, барилга байшин сүйдэж, гүүрүүд нуржээ. Тус улсад борооны улирлын үеэр үер болж, хөрс нурах нь түгээмэл бөгөөд ихээхэн хохирол учруулдаг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тэдгээрийн давтамж улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Химачал-Прадешт мужид гэхэд, сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн амиа алдсан байна. Тэдний ес нь мужийн нийслэл Шимла хот дахь хиндү шашны…

Дэлгэрэнгүй

Такси барилаа. 40 орчим насны эмэгтэй жаахан охиныхоо хамт халтуур хийж явна. Хамгийн аюултай нь гар утсаараа кино үзээд үе үе “ухаан алдах” нь даанч хэцүү. Тэсэлгүй “Өмнүүр чинь хүн орвол юу болохыг мэдэж байна уу?!” гэж асуувал хариу хэлсэнгүй. Ийм хүмүүс мөн ч олон бна даа! Зам тээврийн ослын улмаас 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 64 хүүхэд, 2021 онд 51 хүүхэд, 2022 онд 31 хүүхэд амь насаа алдсан байна. Хот, хөдөөгийн замд гарч буй ослын 90 гаруй хувь нь жолооч нарын буруугаас үйдэлтэйг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байгаа хэдий ч осол аваар мэдэгдэхүйц буурахгүй байгаа нь дэндүү харамсалтай…

Дэлгэрэнгүй

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Одесс хот руу дайрсан Оросын агаарын довтолгоог шөнөжин эсэргүүцсэн байна. Довтолгооны үр дагаварт супермаркетийн гурван ажилтан шархадсан гэж Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Даваа гарагт Telegram хуудсандаа мэдээлжээ. Оросын армийн хөөргөсөн 8 пуужин, 15 дроныг сөнөөсөн гэж Украины талын мэдэгдэлд дурджээ. “Одесса хотын төв рүү харвасан пуужингийн улмаас нэг боловсролын байгууллагын дотуур байр, супермаркет өртсөн” бөгөөд гал сөнөөгчид хоёр барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж нэмж дурдсан байна гэж CNN мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх цагийг нэммээр байна! “Ном бол амьдралтай тэнцүү багш. Зөв амьдрах, хүн шиг хүн болгох багш юм” гэж Д.Урианхай зүгээр ч нэг хэлээгүй. “Номоор гэгээрээгүй оюун ухаан харанхуй нүхтэй адил” гэж Белинскийн яг онож хэлсэн үг бий. Сошиалын бохир орчинд ухаан санаагаа бузарлаж байснаас ном уншиж, танин мэдэхгүй, гоо зүй, ёс зүйн мэдлэгээ тэлмээр байна. Амьдралыг өөр нүдээр харж сурах хэрэгтэй болжээ. Гар утсанд донтсон өнөөгийн хүүхэд, залуус юунаас гэгээрэл олж авах вэ? Фейсбүүкийн хяналтгүй мэдээллийн урсгал дотор ухаарал хайрлахаар үнэ цэнэтэй мэдээлэл ховор шүү дээ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Төв шуудангийн зүүн талын зам дээр жолооч нар солиорчихов уу гэлтэй сигналаа орилуулж эхэллээ. Уг нь Тээврийн цагдаагийн албан хаагч замын хөдөлгөөнийг зохицуулж байсан юмсан! “Хоёрхон сартай нярай хүүхдээ тэврээд явж байтал “Ган хийц” гэсэн автобусны жолооч сигналаа маш удаанаар орилуулсан. Өмнөх автобусны жолоочдоо уурлаад тэр шүү дээ. Үүнээс болоод хүүхэд маань хүчтэй цочиж, улмаар тархинд нь цус харвасан. Нярай хүүхэд тэврээд явж байгааг харсаар байж үл тоодог жолооч нэртэй хүний адаг олон байна” гэж нэгэн ээж сэтгүүлчдэд уйлан ярьж билээ. “Би Энхтайваны гүүрэн дээр алхаж явтал машинтай явж байсан дүү маань таньчихаад зогссон. Суухын хооронд л ард талын машины…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот үерт хоёр ч удаа өртлөө. Сүүлийнхэд нь дөрвөн хүн амь эрсдэж, нөхөж барахгүй гарз тохиов. Эд хөрөнгө нь сүйдсэн иргэд, аж ахуйн нэгжийн хохирол ч замбараагаа алдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчилж ирээд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьж, хэд хэдэн чиглэл өгчээ. Ингэхдээ нөгөө л “Шалга, шийтгэ” гэдэг хандлагаараа “хашгичсан” байна. Тэрбээр “Одоо хангалттай. Газрыг нэгдсэн журмаар олгодог тогтолцоонд шилжинэ. Ерөнхий төлөвлөлтөд ороогүй газрыг олгосон, барилга барьсан зэрэгт ял шийтгэлтэй болгох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулна. Хот байгуулалтын урт хугацааны төлөвлөлтийг цогцоор нь хийх асуудлыг гадаад, дотоодын зөвлөх байгууллагуудтай хамтарч хийнэ. Үерийн үеийн хохирлыг буруутай хуулийн…

Дэлгэрэнгүй

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан Ц.Төмөрт хашаандаа 9 төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж сумандаа сайн жишиг тогтоожээ. Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын айд өрх өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл хашаандаа мод тарьж эхэлсэн аж. Хөхморьт сум руу элсний нүүдэл орж, бэлчээрийн доройтолд өртөж буй сум юм. Иймд Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 103 га газрыг механик аргаар хаших арга хэмжээ авснаар элсний нүүдлийг сааруулж бодит үр дүн өгчээ. Үүнд тус сумын иргэн бүрийн оролцоо, мод тарих хөдөлгөөн чухал нөлөө үзүүлсэн гэж БОАЖГ-ын хэлтсийн дарга Д.Батмагнай онцолж байв.…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн оны судалгаанаас харахад улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар 702648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин тэдгээрийн 31122 тохиолдолыг түлэгдэлт эзэлж байгаа ба  74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа бид түлэгдэлтийн тухай онцлон нийтлэе.  Түлэгдсэн хүмүүсийн ихэнх нь 0-6 насны хүүхдүүд  Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээсээ шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлийг үүсгэдэг. Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, тус намын гишүүд, дэмжигчид хотын даргыг гурав хоногийн дотор огцрохыг шаардлаа. Тэдний шаардлагын цөм нь “Нийслэлд орж буй борооны улмаас үерийн эрсдэл үүсч, олон иргэн, аж ахуй нэгж хохирсон. Үүнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой” гэдэгт байгаа юм. Мэдээж үерийн улмаас хохирсон айл өрх, албан байгууллагуудыг бодохоор тус намын шаардлагыг ор тас буруутгах нь хаашаа юм. Нөгөө талаас “Аадар бороо орсонд хотын дарга буруутай” гэх нь холгүй ярьцгааж байгаа нь өрөөсгөл санагдана. Үерт өртсөн хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан айл бий. Хоёрдугаарт, үер буух эрсдэлтэй орчинд…

Дэлгэрэнгүй