Зохиогч: Admin

Автобусны буудал дээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүд бөөгнөрчээ. Харамсалтай нь цэр нус, шүлсээ хамаагүй хаяна. Эндээс л хотын соёл эхэлдэг гэдгийг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь ойлгуулмаар байна! Ханиад томуугийн улирал үргэлжилж байгаа ийм үед нус цэрээ ил задгай хаях нь халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг бүр хүүхэд байхаас нь ойлгуулахгүй бол хаа тааралдсан газраа  хогоо хаядаг, нус шүлсээ цацдаг үзэгдэл энгийн мэт болжээ! Хотын соёл ухамсарт багаас нь анхаармаар байна! Өвлийн цагт гудамжинд нус цэрээ замбараагүй хаядаг бүдүүлэг үзэгдэл хотын гудамж талбайг бохирдуулж, гадаадын хүмүүст Монголыг муухайгаар харуулж байна шүү! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд болж байна. Сургалтад нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалын 300 албан хаагч оролцож байгаа бөгөөд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар нээж, үг хэллээ. Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш…

Дэлгэрэнгүй

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишээ бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ерөнхий сайд асан Д.Содномтой уулзаж, 1960 оны Үндсэн хуулийн талаар зарим зүйлийг асууж, тодрууллаа. -Та 1960 оны Үндсэн хуулийн  талаар дурсаж ярих цөөхөн хүмүүсийн нэг. Тухайн үед 1940 оноос хойш 20-хон жилийн дараа Үндсэн хууль батлах хэрэгцээ, шаардлага юу байсан бол…? -Миний хувьд 1963-1969 онд Сангийн яамны сайдаар, 1969-1984 он хүртэл Улсын төлөвлөгөөний комисст ажилласан. Өөрөөр хэлбэл, 1960-аад оны үед Монгол Улсынхаа Сангийн яам, Төлөвлөгөөний комисс гэсэн эдийн засаг, санхүүгийн байгууллагад ажиллаж байлаа. Иймд тухайн үед Үндсэн хууль батлах шалтгаан нөхцөл, тус хуулийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ авч…

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй буюу томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч гэрийн эмчилгээ бичүүлэх боломжтой. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна.…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ “Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.…

Дэлгэрэнгүй

Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт өгсөн нь Барууны орнууд Украин дахь дайныг “хурцатгахыг хүсэж буйн дохио” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Америкчуудын оролцоогүйгээр ийм цохилт өгөх боломжгүй байсан гэж тэрбээр Бразилд болж буй G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Оросын мэдээллийн агентлагууд уламжилсан байна. Үүний сацуу С.Лавров Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн тухай бүх мэдээлэл зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан тул Киев АНУ-аас ийм зөвшөөрөл авсан эсэхийг баталж чадахгүй байна гэжээ. Хэрэв Вашингтон ийм шийдвэр гаргасан нь албан ёсоор батлагдвал Москва “зохих ёсоор” хариу арга хэмжээ…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Мөнх ариун булаг” ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна. Жишээлбэл, бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан. Хашаагаа шинэчилж,…

Дэлгэрэнгүй

Төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. Нэг. АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах,…

Дэлгэрэнгүй