Зохиогч: Admin

Дулааны улиралд болон үерийн дараа хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрчээ. Энэ талаар болон үерийн дараах халдварт өвчний эрсдэл болон ариутгал, халдваргүйжүүлэлтийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Үерийн голомтод ажиллаж байсан хүмүүсээс гэдэсний халдварт өвчин илэрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Энэ жилийн хувьд улирлын чанартай халдварт өвчний тохиолдол хэвийн хэмжээнд байна. Яг үерийн голомтод байгаа айл өрх, иргэдээс гэдэсний халдварт өвчний тохиолдол илрээгүй. Харин үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд ажиллаж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний 16 тохиолдол илэрсэн. Эдгээр алба хаагчид хөнгөн…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамтай “харилцаагаа өөрчлөх” хүчин чармайлтын хүрээнд Зүүн Өмнөд Азийн тус оронд удахгүй айлчлахаар төлөвлөж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгджээ. “Вьетнам улс бидэнтэй тогтоон хөгжүүлж буй харилцаагаа өөрчилж, түнш болохыг эрмэлзэж байгаа тул миний бие Вьетнамд богино хугацааны айлчлал хийнэ” гэж Ж.Байден Нью-Мексико муж улсын Альбукерке хотод зочлох үеэрээ хэлсэн байна. Түүний засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байгаа юм. CNN телевизийн зүгээс Ж.Байдены Вьетнамд хийх айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Цагаан ордноос хүсчээ. Өнгөрсөн онд Ж.Байден Токиод айлчлах үеэрээ Австрали, Бруней, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын удирдагчдын хамтаар…

Дэлгэрэнгүй

Гэрийнхээ ойролцоох хүнсний захаас төмс авлаа. Хар шороон хальстай харахад яалт ч үгүй “Монгол төмс”. Харамсалтай нь өнгө нь цав цагаан мөртөө их удаан чанагдаж байж нэг юм зөөлрөв. Гэхдээ амт гэж алга. Уг нь Монголын хөрсөнд ургасан төмс маш амархан болдог доо. “Урдаас төмс хүнсний ногоо ихээр орж ирсээр байгаа юм байна даа” гэх бодол төрөв. Сүүлийн 30 жилд баталгаагүй хүнс, хүнсний ногоо хилээр нэвтэрсэн. Одоо хэр зогсоогүй бололтой. Хил гаалийн ажилтнууд лабораторийн шинжилгээ хийдэг юм уу?! Химийн орц найрлагатай хүнс хорт хавдар үүсгэхээс гадна хүний удмын санд нөлөөлөх аюултай гэдгийг уншиж сонсоогүй насанд хүрсэн хүн бараг байхгүй дээ.…

Дэлгэрэнгүй

Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөр болсон. Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангахаар бэлтгэл ажлыг хангаад байна. НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил “Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын газрын зураг, кадастрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас хийж, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон дүйцүүлэхийн албан хаагчдын хүчээр буурийг засаж, гэрийг барьж байна. Өнөөдөр нийт 20 гэр барина. Энэ…

Дэлгэрэнгүй

Замын хөдөлгөөнд оролцож байгаа троллейбусны жолооч эмэгтэй нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо барина. Үе үе утсаа харна. Хүнтэй ярина, мессеж бичнэ. Зарим үед бүр видео колл ч хийж байх шиг. Олон хүний амь нас хариуцаж яваа өндөр хариуцлагатай байх учиртай хүн ингэж болох уу?! Ер нь автобусны жолооч нарын ухамсар, сахилга хариуцлагад анхаарахгүй бол болохгүй нь ээ. Гэрлэн дохио зөрчинө, хурд хэтрүүлнэ, хөгжим чарлуулж зорчигчдын тав тухыг алдуулна, бэлэн мөнгө байнга авна, хоорондоо уралдана, иргэдийн эрх чөлөөнд халдана, буудлын карманаас маш хол зогсож, иргэдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна!!! Ийм гомдол шүүмжийг олон хүн хэлсээр ирсэн. Харамсалтай…

Дэлгэрэнгүй

50 нас нэлээд хэвийсэн троллейбусны жолооч цонхоороо зай чөлөөгүй шүлсээ хаях юм. Болооч үгүй тамхи асааж хэдэн хором баагуулснаа унтраалгүй шууд цонхоороо шидчих нь тэр. 30 гаруй насны автобусны жолооч цонхоороо шүлсээ хаяснаа, нусаа нийчихлээ. Мөн л тамхи татаж цонхоороо шидэлж явдаг этгээд болох нь тодорхой. Доор нь суудлын тэрэгтэй хүмүүс явж байгааг тоож байгаа шинж алга. Автобусны жолооч гэлтгүй хувийн тэрэгтэй улс ч цонхоороо хогоо хаях, татсан тамхины ишээ няслах тохиолдол даанч их байна! Зэрэгцэн явж байгаа ч юм уу эсвэл ард талдаа байгаа машины цонх руу татсан тамхины иш нь орвол ямар аюул гарахыг тэд огт тоохгүй байгаа…

Дэлгэрэнгүй

“…Улс төр хар тамхи хоёр адилхан” гэдэг. Нэг орсон хүн гардаггүй. Түүгээр нь адилтгадаг. Нээрэн ч, ажаад байх нээ адилхан л бололтой юм. Тэр нь аливаа сонгууль дөхөхөөр харагддаг л даа. Ер нь сонгуультай сонгуульгүй улс төр дагасан нөхдүүдээс байнга ханхалж явдаг юм. УИХ-ын 2024 оны  ээлжит сонгууль юу юугүй болох дөхлөө. Ердөө арваадхан сар үлдсэн. Ирэх сонгуулийн тоглоомын дүрэм наадмын өмнө тодорхой болчихсон. УИХ 126 гишүүнтэй байна. 48 нь жагсаалтаар орно. 78 нь тойргоос сонгогдоно. Энэ 126 гишүүний суудал руу дор хаяж 1260 “хүсэл” тэмүүлж байгаа биз ээ. УИХ наадмын өмнө сонгуулийн “дүрэм”-үүдийг эцэслэснээс хойш УИХ-ын гишүүний сэнтий зүүдэлж…

Дэлгэрэнгүй

Уг нь монголчууд мөс жудаг сайтай, ахмад хүнээ хүндэлдэг, ахмад настнууд нь хүүхэд, залуустаа үлгэр үзүүлдэг, хэн хүнгүй зөв үгийг тусгаж авдаг байсан юм даа. Одоо нэг л их дур дураараа аашилсан, хэл амаа билүүдсэн, бусдыг дарамталсан, ач тусыг хоолтойгоо хольж идсэн, хүнийг өрөвдөх, хайрлах, ойлгох сэтгэлгүй, харьцуулж, эргэцүүлж бодох чадваргүй хүн чанарын хомсдолтой хүн дүрст бичнүүд болж хувирч ээ. Үерийн аман дээр битгий буу гэхэд байгалийн гамшигийг даран сөнөөдөг баатар мэт сөрсөөр байгаад үлдэнэ. Эцэст нь гамшиг болоход төр засаг, дугаар хорооны иргэнд бурууг чихэж “Хохирол барагдуул” хэмээн тэнхээ мэдэн орилно. Аянга цахилгаантай үед гэрээсээ гарч болохгүй гэдэг анхааруулгыг…

Дэлгэрэнгүй

Автобусанд 70 шүргэж яваа насны нэгэн эмээтэй ойр зуурын яриа өрнүүлэв. -Ахмад хүнийг, тухайлбал таныг автобусанд ороод ирэхэд хүүхэд, залуучууд суудал тавьж өгдөг үү? -Урд цагийнх шиг биш ээ. Нэг л хойрго. Дуртай дургүй л босч өгөх юм. Бид залуу байхдаа автобусанд сууж явж сураагүй юм. Санаа зовоод ердөө болдоггүй байлаа. Одооны зарим хүүхдүүд их аминчхан, хүнийг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй болжээ. Эцэг, эхээсээ л болж байгаа юм даа. Багш нар ч хүн ёсны тухай, ахмад хүнийг хүндлэх тухай ярьж хэлэхээ больчихсон бололтой. Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг хүнийг ойлгох сэтгэлгүй болсон байна. Харамсалтай. Эртээд нэг өвгөн орж ирээд “Алив миний хүү…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж,  үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа. -Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх энэ ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.  Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Холбогдох албаныхан дэд бүтцийн асуудлыг шийдэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. -Иргэдийг хаашаа…

Дэлгэрэнгүй