Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ныг “Цусны донорын Үндэсний өдөр” болгон зарлаж, улмаар уламжлалт тэмдэглэлт өдөр болсон билээ. Ард иргэдийг цусаа бэлэглэх донорын үйлсэд уриалан цусны донорын эгнээг өргөжүүлэх, байнгын донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулахад уг тэмдэглэлт өдрийн онцлог оршдог юм.
Цусны доноруудын ач гавьяа нь хүний амь насыг аврах үйлстэй шууд холбогддог учир 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч 169 дугаар зарлигаа гаргаж 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны Хүндэт доноруудыг “Шударга журам” медиалаар шагнаж байхаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу Цусны донорын Үндэсний өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар Шударга журам медалиар шагнагдсан доноруудын шагналыг гардуулж гүн хүндэтгэл илэрхийллээ.
Баярын Наранзулыг “Алтан донор”-оор өргөмжиллөө
Уг арга хэмжээний хүрээнд 154 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн Баярын Наранзулыг “Алтан донор”-оор, 100 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн Тогтохбаярын Эрдэнэбаярыг “Мөнгөн донор”-оор, 70 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн Сүхбаатарын Оюуныг “Хүрэл донор”-оор өргөмжиж алдаршууллаа. 2023 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор Нямравдангийн Идэржавхлан, Сугирын Хүрэлбаатар нар тодорлоо.
Бахархалт донорууддаа “Бахархал” тэмдгийг нь гардуулав
ЦССҮТ-ийн шагнал болох “Бахархал 50” тэмдгээр Даваадоржийн Эрдэнэ-Очир, Чогсомын Мөнхамгалан, Бахархал 40” тэмдгээр Сангидоржийн Хашцагаан, Отгонбаатарын Гүнбилэгт, “Бахархал 30” тэмдгээр Цэдэндамбын Болдбаяр, Чимэд-Очирын Наранчимэг, “Бахархал 20” тэмдгээр Чанцалмаагийн Жаргалмаа, Насанбатын Батхүү, “Бахархал 10” тэмдгээр Заяатын Энхтуяа, Шагдарын Батсүх нар тус тус шагнагдлаа. Нэг удаа өгсөн цус 3 хүний амийг авардаг бол 10 удаа бэлэглэсэн цус 30 хүний амийг авардаг. Үүнд уг шагналын үнэ цэнэ, утга учир оршино.
“Хүндэт донор”-ын эгнээ 24-өөр нэмэгдлээ
Хүндэт донор хэмээх эрхэм алдрыг хүртсэн хүний тоо 1789-д хүрээд байгаа. Гэхдээ өнөөдөр 24 хүнээр хүндэт донор эгнээгээ тэллээ. 35 ба түүнээс дээш цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн донорууд МУЗН-ийн ХҮНДЭТ ДОНОР цолны эзэн болдог юм.
Цусны донор хамт олон, шилдэг байгууллагуудыг өргөмжлөв
ЦССҮТ-ийн уриалгыг дэмжиж байгууллага хамт олноороо донорын үйлсэд нэгддэг уламжлал хэдийнээ тогтжээ. Өнөөдөр “Цусны донор хамт олон”-оор Дотоодын цэргийн 805 дугаар анги, “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч шилдэг байгууллага”-аар БЗД-ийн ИТХ-ын ажлын алба, “Донор элсүүлэгч шилдэг байгууллага”-аар АШУҮИС-ийн Залуучуудын Улаан Загалмайн хороо шалгарлаа. ЦССҮТ-ийн зүгээс бусдын алтан амийг аврах өгөөмөр халуун үйлсэд нэгдэж, хүмүүнлэг байгууллагууддаа чин сэтгэлийн талархалаа илэрхийлсэн юм.
“Энэрэл”, “Нигүүсэл” шагналын эздийг алдаршуулав
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд МУЗН-ийн шагнал “Энэрэл” алтан медалиар донор Б.Уранзул, “Нигүүсэл” алтан медалиар АШУҮИС-ийн ахлах багш Э.Бат-Өлзий, “Нигүүсэл” мөнгөн медалиар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн их эмч, цагдаагийн ахмад О.Гантуяа нарыг шагнаж, хүмүүнлэгийн үйлсэд нь талархал илэрхийлэв.
Н.Эрдэнэбаяр: Цусны хэрэгцээ шаардлага улам бүр өссөөр байна
Цусаа бэлэглэх Үндэсний өдрийн арга хэмжээн дээр ЦССҮТ-ийн захирал, доктор, профессор Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Цусаа бэлэглэх иргэдийн тоо жил ирэх бүр өсч байгаа нь бахархаж, баярлаад баршгүй үзүүлэлт юм. Гэхдээ эмнэлгүүдийн цусны хэрэгцээ өндөр байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Иймд донорын тоо илүү өргөжүүлэх шаардлага үүсэж байгаа гэж ойлгож болно” хэмээн тэмдэглэлээ. 2023 оны статистик үзүүлэлтээр цус цуглуулалт 2021 оны мөн үеэс 5505 нэгж буюу 20 хувиар өссөн, 2022 оны үеэс 472 нэгж буюу 1 хувиар өссөн үзүүлэлтэй. Хөдөлгөөнт хэлбэрээр цус цуглуулалт 2021 оны мөн үеэс 4271 нэгж буюу 48 хувиар, 2022 оны мөн үеэс 1802 нэгж буюу 16 хувиар өссөн үзүүлэлтэй, суурин хэлбэрийн цус цуглуулалт 2021 оны мөн үеэс 1232 нэгж буюу 7 хувиар өссөн, 2022 оны мөн үеэс 1330 нэгж буюу 6 хувиар буурсан үзүүлэлттэй.
2023 онд цус, цусан бүтээдэхүүний үйлдвэрлэл 2021 оны мөн үеэс 16109 нэгж буюу 20 хувиар, 2022 оны мөн үеэс 1484 нэгж буюу 2 хувиар өссөн үзүүлэлтэй, эмнэлэгт олгосон цус, цусан бүтээдэхүүний хэмжээ 2021 оны мөн үеэс 8649 нэгж буюу 16 хувиар, 2022 оны мөн үеэс 201 нэгж буюу 1 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Олон улсын хурлууд дээр Монгол Улсын ЦССҮТ-ийг зориуд сайшааж, онцлон дурджээ
ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагаа, шинэ санаачилгын үр дүнд тус байгууллага 2023 онд Азийн шилдэг цусны албаар шалгарсан билээ. Мөн олон улсын хурлууд дээр Монгол Улсын ЦССҮТ-ийг зориуд сайшааж, онцолж дурдсаныг энэ дашрамд хэлэх нь зүйтэй биз ээ. Ийм шилдэг байгууллагыг төрийн зүгээс илүү дэмжих хэрэгтэйг онцлоё.
Д.Лхагвадорж
1 сэтгэгдэл
Prostate 2001; 46 33 8 buy priligy on the internet without a prescription ATX was first identified in the supernatant of a melanoma cell line, a highly metastatic form of cancer, so a number of subsequent studies have examined a possible role of ATX, LPA and LPA receptors in melanoma metastasis using xenograft models Supplementary Table 4 and Table 1