Зохиогч: Admin

Судалгаанаас үзвэл зам тээврийн ослоор амиа алдах эрсдэл Монголд Япон улстай харьцуулахад 7 дахин өндөр байна!! Зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд гэрлэн дохион дээр зогсдоггүй балмад жолооч нарт хатуухан сануулга хэрэгтэй болжээ. Иргэдийн ярьж байгаагаар ялангуяа 18 цагаас хойш гэрлэн дохион дээр зогсдоггүй жолооч нэртэй ухамсаргүй этгээдүүд олон байдаг аж. Тээврийн цагдаагийн газар камерын хяналтаа сайжруулж дүрэм журам зөрчсөн жолооч нарт хатуу арга хэмжээ авахгүй бол тэд хүн хохироосоор л байх бололтой. С.Сүрэн 

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн…

Дэлгэрэнгүй

“60 тэрбум”-ын хэрэг анх найман жилийн өмнө ил болж байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө л дөө. Энэ хэрэг мөрдөх байгууллагууд дамжиж хэдэн жил явсны эцэст шүүхээр орсон. Гэхдээ энэ хэргийг шударга шийдээгүй гэж олон нийт үздэг. “…60 тэрбум”-ын хэргийн  шийдвэрлэлт нь хэлмэгдүүлэлт болсон. Золиос болгож зарим хүнийг шийтгүүлээд гол хүн нь үлдсэн” гэдэг.  Тэгвэл энэ хэргийг ТЕГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга асан М.Энхболд дуудагдах бололтой. Мөн түүнийг сүүлийн өдрүүдэд дуулиан шуугиан тариад байгаа хотын газрын асуудалтай холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Б.Дамдин Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй

60 гаруй насны эмэгтэй 5-13 насны хоёр эрэгтэй хүүхэд дагуулан явж байна. Эмгэний байр байдлыг харвал нэлээдгүй халамцуу бололтой. Гуйвж дайвна. Хүүхдүүдийн том нь “Эмээ та зам руу хальт гишгээд уначих вий” гэвэл архиндаа ааш нь эвдэрсэн өнөөх эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн явж байгаа л биз” гэж хээв нэг хариулж байгаа сонсогдов. Өөрийгөө авч явж чадахгүй шахам архи уучихаад бага насны хүүхэд дагуулж яваа настай эмэгтэйд хэдэн үг хэлэх гэсэн боловч миний үгийг авах сөхөө алга. Уг нь ахмад хүмүүс хүүхэд, залууст сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой биз дээ? Үгийн сайныг хэлж, үйлдлийн сайныг хийж, бодлын сайныг тунгааж…

Дэлгэрэнгүй

Яг одоо 15 дугаар хороолол, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөлбөмбөгийн талбайд Солонгосын эмч нар гэмтэл, түлэгдэлтэй хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Өдөрлөгийн хүрээнд Солонгос үндэсний хоолоор иргэдэд үйлчилж байгаа бөгөөд олсон орлогоор нь Төвшинжаргал, Аялгуу гэдэг хоёр хүүхдийн эмчилгээний зардалд хандивлах аж. Уг арга хэмжээг Солонгосын U NINE төрийн бус байгууллага болон “Unicity mega word” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Б.Болд

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Aqua garden” хотхон, S’Outlet, “Шунхлай” ШТС-ын барилгыг албадан буулгах захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр, тус барилгуудыг Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурваст барьж, Туул голын эрэг дагуух далан болон үерийн голдрилд саад учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгааг дурдаад, албадан буулгахад гаргасан зардлыг “Эм энд Жи констракшн” ХХК-иар нөхөн төлүүлэх, захиалагчдын хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Сүүлийн хэдэн жилд архинаас хамааралтай орон гэргүй иргэдийн тоо эрс өслөө. Захын хорооллоос гадна хотын төвд бөөн бөөнөөрөө сүрэглэн явах тэдгээр хүмүүс нийгмийн байх л ёстой үзэгдэл яавч биш. Яагаад гэвэл тэнэмэл амьдралтай хүмүүсийн нийгэмд учруулах сөрөг нөлөө нь их хорон! Тэд хаана л бол хаана эрхэм дээдсээс ч илүү авирлаж дураараа дургиж байна. Хулгай дээрэм хийхээс гадна гуйлга гуйж архины мөнгө босгодог бүхэл бүтэн давхарга бий болчихоод байгаа учраас төр засаг нийгмийн ийм үзэгдэлд онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол жил ирэх бүр хүрээгээ тэлнэ. Уг нь 2021 онд гудамжны гэгдэх архичдыг албадан эмчилж, хөдөлмөр эрхлүүлэх талаар ярьж байсан…

Дэлгэрэнгүй

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын спортын наадам зохиогдож байна. Тус наадамд 11 орны 808 тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөж байгаа юм. Мөн 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Өчигдөр бүс нутгийн орнуудын хэмжээнд томоохонд тооцогдох уг наадмын нээлт өргөн дэлгэр боллоо. /Биеийн тамир, спортын хороо/

Дэлгэрэнгүй

Нийгэмд дуулиан дэгдээж нийтийн эрх ашиг хохирсон хэргүүд АТГ дээр очоод “алга” болж, саарал байшинд “шингэдэг” жишиг тогтох нь. ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, хил гааль гээд салбар болгонд үүрлэсэн хэдэн тэрбумаар хэмжигдэх авлига албан тушаалын хэргүүдийг сүр дуулиантайгаар АТГ- руу шилжүүлдэг. Гэтэл хэд нь бүрэн шийдэгдэж, эх орон, ард түмнээсээ хулгай хийсэн гэмт хэрэгтнүүдийн хэчнээн нь ял шийтгэлээ хүлээв гэдэг бүрхэг. АТГ шалгаж эхэллээ гэсэн энэ олон сүржин мэдэгдлийн ард яг бодитой үр дүн гарсан нь хэд бол. Үнэндээ олонх нь АТГ-ын сейфэнд түгжигдчихээд байгаа гэхэд гомдохгүй биз. Улсын хөрөнгөөр хэрхэн туйлдгийн бодит жишээ нүүрсний хулгай илчлэгдэж нийгмээрээ шуугихад…

Дэлгэрэнгүй