Зохиогч: Admin

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг 5 хувь болгох санал гаргаж, улмаар ард иргэдээс санал авч эхэлсэн билээ. Иргэдийн хувьд мэдээж орлогыг нь нэмэх гэж байгаа сайхан ажлыг дэмжиж л таарна. 100 мянган хүний санал ядах юмгүй цугларна. Энэ утгаараа хүмүүсээс санал авч ажил удах хэрэг байсан уу, үгүй юү? Хамгийн гол нь Сангийн сайд “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх эдийн засгийн боломж байхгүй. Энэ бол сонгууль угтсан пиар” хэмээн шулуухан мэдэгдсэн. Монгол Улсын төсөв санхүүгийн тооцоон сууж байгаа Б.Жавхлан сайдын хувьд эдийн засгийн нөөц бололцоог Г.Занданшатараас илүү мэдэх нь тодорхой. УИХ-ын даргын хувьд  “Үргүй зардлыг…

Дэлгэрэнгүй

Хятадын хамгийн том шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болох “Цинтао” шар айргийн үйлдвэрийн ажилтан түүхий эд буюу бүтээгдэхүүний орцонд шээж буй видео цахим ертөнцөд тархаж эхэлжээ. Энэ долоо хоногийн пүрэв гарагт онлайн орчинд цацагдсан уг бичлэгийн дагуу хяналт шалгалтын ажил эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. “Цинтао” шар айраг үйлдвэрлэгч компанийн зүгээс “Манай компани аравдугаар сарын 19-ний өдөр Цинтао шар айраг үйлдвэрлэдэг 3-р үйлдвэрт болсон ?үйл явдалтай холбоотой бичлэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Бид хэргийн талаар нэн түрүүнд цагдаагийн байгууллагад хандаж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд  мөрдөн байцаалтад орсон. Одоогийн байдлаар уг соёолжны савыг бүрэн битүүмжилсэн. Манай компани менежментийн бүтцээ сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан ажиллаж байна” хэмээжээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна. Ажлын байрны шинжилгээгээр тухайн ажлын байрны ачаалал, албан хаагчийн цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, бүтээмж, ажлын цагийн алдагдлыг илрүүлэн, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, хөдөлмөрийн зохион байгуулалтыг судалж, дүгнэх юм. Мөн тус шинжилгээгээр тухайн албан тушаалын үндсэн чиг үүрэг, түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг тодорхойлох боломжтой. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны…

Дэлгэрэнгүй

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисигийн зарлан хуралдуулж буй  энх тайвны дээд хэмжээний уулзалт (Cairo Peace Summit) аравдугаар сарын 21-нд буюу өнөөдөр болно. Уг дээд хэмжээний уулзалтын зорилго нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг намжаах, гал зогсоох тохиролцоонд хүрэх, Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох явдал юм. Египетийн нийслэл Каир хотноо болох дээрх уулзалтад 30 гаруй улс, олон улсын гурван байгууллага оролцохоо мэдэгджээ. “Энх тайвны дээд хэмжээний уулзалтад” НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, мөн Арабын хэд хэдэн улс, Турк, Грек, Киприйн удирдагчид оролцоно гэж өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Италийн Ерөнхий сайд Жоржия…

Дэлгэрэнгүй

Сургуулийн хүртээмж муугаас сурагчид 3 ээлжээр хичээллэх үзэгдэл арилсангүй. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэн номын дуу сонсч байна гээд бодохоор сургалтын чанар ямар байх нь ойлгомжтой. Цэцэрлэгийн ачаалал ч хэтэрч, хүссэн хүүхэд болгоныг авах боломж муу хэвээр байна. Сургууль, цэцэрлэгийг шинээр барих шаардлага байсаар байна. Гэхдээ энэ жишээ бол хотын хүн ам хэт их өсч, төвлөрөл нийслэлд зонхилсны гэрч юм. Уулын бэлээс оройг нь хүртэл бүрхсэн гэр хороолол нь барилгажихгүй, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн 12-16 давхар барилгыг шавуулаад байхаар тухайн бүс нутаг, орчинд ачаалал ямар байх нь дэндүү тодорхой. БЗД-ийн 15…

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлжээ. Гэхдээ ийм санал асуулга  явуулах хэрэг байсан уу? Иргэд мэдээж хувь хэмжээг нь нэмэхийн төлөө л саналаа өгнө шүү дээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн гудамж талбай зүйл бүрийн хогоор бохирдсон байх нь хаа сайгүй. ТҮК-ийн ажилтнууд өглөө нь цэвэрлэдэг болохоор 12 цаг хүртэл хотын төв орчмоор арай гайгүй. 18 цаг гэхэд элдэв төрлийн хог хийсч харагдах нь ичмээр дур зураг л даа. Хүүхэд нь идэж байгаа чипснийхээ гялгар уут, уусан ундааныхаа савыг хаялаа гэхэд аваад хогийн саванд хийх ухамсартай хүн цөөн байна. “Заавал хогийн саванд хийх ёстой” гэж хүүхдүүддээ сургах хүн байгаа юм уу? Ажилгүйчүүдийн “армийнхан” хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрч эзэгнэнэ. Архины шилээ хагалаад хүүхдүүд очиж тоглох боломжгүй болгоно. Шүлсээ хаях бол энүүхэнд. Өтгөн, шингэнээ савируулна. Хэдэн бүдүүлэг залуу архи ууж байгаад…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч  иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн…

Дэлгэрэнгүй