Автобусны дуулиан хотын удирдлагыг орвонгоор нь өөрчилсөн. Мээрээр томилогдсон Х.Нямбаатар “…Нийслэлтэй холбоотой авлига, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа, завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэж үзэн энэхүү хүндхэн, амаргүй албанд намайг томилсон гэж ойлгож байгаа” гэж арав гаруй хоногийн өмнө тамгаа гардаж авахдаа хэлж байв. Энэ томилгооны маргаашаас эхлээд хотод хэд хэдэн томоохон баривчилгаа явагдсан. Өмнө нь автобусны хэргээр баригдсан хүмүүс дээр нэмээд барилга, газартай холбоотой хэд хэдэн албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн. Баривчлагдсан хүмүүсийн нэлээд нь хотод олон жил ажилласан нь анхаарал татаж байсан юм. Тэгвэл…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлаад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ. Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ оны долдугаар сард Монгол…
Газын зурвас руу Рафах хилийн боомтоор тусламжийн гурав дахь цуваа нэвтэрч байна гэж Египет, Палестин дахь AFP агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ. Египетийн Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчийн хэлснээр, өнгөрсөн бямба, ням гарагт Газын зурвас руу 34 ачааны машин нэвтэрсэн бол даваа гарагт 10 гаруй ачааны машиныг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн гурав дахь цуваа тус зурвас руу нэвтэрсэн болохыг нэгэн тусламжийн ажилтан болон аюулгүй байдлын хоёр эх сурвалж Reuters агентлагт баталжээ. Газын зурвасын 2.4 сая оршин суугчийн үндсэн хэрэгцээг хангахын тулд өдөрт хамгийн багадаа 100 ачааны машин шаардлагатай гэж НҮБ-ын зүгээс мэдэгдээд байгаа юм. Батлан хамгаалахын эх сурвалж ням гарагт мэдээлэхдээ, Израилын тал ХАМАС бүлэглэл тусламжийг хураахгүй гэсэн нөхцөлтэйгөөр Палестины энгийн иргэд болон тэндээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа хүмүүст зориулж Египетээс…
Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, Онцгой комиссын даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт”…
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 651 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 393 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 258 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 49 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт шинжилгээ,…
“Идэр” их сургуулийн захирал, доктор Д.Зоригттой ярилцлаа -БШУ-ны сайдын ярьж хэлж, мэдэгдэж байгаагаас үзвэл манай боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл ид хүчээ авч байгаа бололтой. Яг дотор нь байгаа, жаргал, зовлонг нь олон жил мэдэрч байгаа хүний хувьд танд дуугармаар зүйл олон байгаа байх? -Яаманд ойр таних хүн надад байхгүй болохоор гаднаас нь, эрх биш боловсролын салбарт ажиллаж байгаагийн хувьд дотроос нь харж ганц нэг үг хэлэхийг бодъё. Л.Энх-Амгалан сайд салбартаа иж бүрэн шинэчлэл хийхийг оролдож, үүнийгээ зоримог шийдэмгий маягаар явуулахыг хичээж байх шиг байна. Цогц атлаа нэгэн зэрэг хурдтай зоримог хийнэ гэхээр амаргүй байж таарна. Гэхдээ хүмүүс чухам үүнийг л…
Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар: -Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно; -Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ; -Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж,…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар…
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой…
УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг 5 хувь болгох санал гаргаж, улмаар ард иргэдээс санал авч эхэлсэн билээ. Иргэдийн хувьд мэдээж орлогыг нь нэмэх гэж байгаа сайхан ажлыг дэмжиж л таарна. 100 мянган хүний санал ядах юмгүй цугларна. Энэ утгаараа хүмүүсээс санал авч ажил удах хэрэг байсан уу, үгүй юү? Хамгийн гол нь Сангийн сайд “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх эдийн засгийн боломж байхгүй. Энэ бол сонгууль угтсан пиар” хэмээн шулуухан мэдэгдсэн. Монгол Улсын төсөв санхүүгийн тооцоон сууж байгаа Б.Жавхлан сайдын хувьд эдийн засгийн нөөц бололцоог Г.Занданшатараас илүү мэдэх нь тодорхой. УИХ-ын даргын хувьд “Үргүй зардлыг…