Автобус дүүрэн хүн. Зөрөх ч зай алга. Харамсалтай нь өндөр настай хүмүүст суудал тавьж өгөх хүн байсангүй. Оюутан бололтой хүүгийн дэргэд нэгэн өвгөн лав 3 буудал зогсож явлаа. Нөгөө залуу босож өгөх нь бүү хэл хараагүй дүр үзүүлэн цонх ширтэнэ. Өвгөний хөл нь чичирч байгаа нь илт. Автобус тормзлох бүрт найгана.
Тэр байдлыг харсан 50 орчим насны эрэгтэй арга буюу өвгөнд суудал тавьж өгөв. Бас хөдөөний бололтой оюутан охин дэргэдээ зогсох ахмад хүнд суудал тавьж өгсөнгүй. “Ах нь гипсээ авахуулаад удаагүй байгаа” гэж хэлсэн ч нөгөө охин сонсоогүй дүр үзүүлэн суудалдаа шигдэнэ. Хүн чанар даанч нэг алга. Хүмүүс “Чи босоод өгөөч” гэж шаардсан ч өнөө охин тас гүрийсээр 4 буудал яваад МУБИС-ийн буудал дээр буув. “Хүн болох болоогүй байна. Ээж, аав нь гэж ямар хүмүүс байдаг бол” гэж хүмүүс бухимдан өгүүлцгээнэ…Хүн болох багаасаа, хүлэг болох унаганааасаа гэдэг үг бий. Автобусанд настай, өвчтэй, хүүхэд тэвэрсэн, жирэмсэн эхчүүдэд суудал тавьж өгөх сэтгэлгүй залууст хүн чанарын хэлтэрхий даанч алга!
Д.Дорж