1990-ээд онд л Геодези зурагзүйн институтынхан Улаанбаатарт хот төлөвлөлт буруу тийшээ явах гээд байна гэж анхааруулж байсан гэдэг. Одоо авилга авч газрын зөвшөөрлийг баруун, солгойгүй өгсөний үр дагаварт бетонон ширэнгэ галд автах эрсдэл бодитой болжээ. Барилга хоорондын зай гэдэг амин чухал стандарт алдагдсан орчин хаа Улаанбаатарт хаа сайгүй. Алга дарам газар дээр 16 давхар барилгуудыг эгнүүлж барих зөвшөөрлийг хэн өгөв? Одоо энэ асуудлыг яаралтай авч хэлэлцээч, хотын даргаа. Х.Нямбаатар Хуульзүйн сайд байхдаа “Газрын наймаачид хотыг бетонон ширэнгэ болгосон. Шалгана, хариуцлага тооцно” гэж ярьж байснаа одоо хэрэгжүүл!
Д.Лхагва