Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын тулай өвчин сэдэрч, явж чадахгүй болсон талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая эмч нарын дүгнэлтээр түүнийг хорих байгууллагын эмнэлгээс Улсын 2 дугаар төв эмнэлэгт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна.
С.Баярын чихрийн шижин, тулай өвчин нь сэдрэн хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.
Л.Цэлмэг