Цахилгааны хэт ачаалал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг.
Иймд:
Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах
Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгахгүй байхыг НОБГ анхааруулж байна.