Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох цавчаа хэмээх ногоон автобусны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм.
А.Ганхуягийн хувьд энэ хэрэгт тухайн үед түгжрэлийн сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар ямар ч холбоогүй. Харин автобус нийлүүлсэн Солонгосчууд буруутай гэж мэдэгдсэн билээ.