Такси барилаа. Саарал Приус ирж зогсов. “Өнөөдөр түгжрэл багатай урамтай байна. Өглөөнөөс хойш халтуур хийлээ” гэж 60 шүргэж яваа насны жолооч хэлэв. Мань эр удалгүй “Нэг хүүхэн буухдаа юмаа орхичихож. Гоо сайхны бүтээгдэхүүн юм шиг байна. Хямдхан авахгүй биз?” гэж асуудаг бгаа. Хүний орхиод буусныг өөр хүнд зарах гэж л бдаг. Хүмүүсээ, хувиараа халтуур хийдэг бүртгэлгүй жолооч нарын машинд суухдаа авч яваа эд зүйлсдээ анхааралтай байхгүй бол нохойн замаар орно л гэсэн үг шүү!
Д.Дорж