Хэсэг иргэд “Засгийн Газар огцор” жагсаалыг 1-р сарын 11-нээс эхлэн Төв талбайд хийж эхэлсэн билээ. Жагсаалын эхний өдөр 2000 гаруй иргэн уг хөдөлгөөнд нэгдсэн юм. Энэ үеэр УИХ-дахь сөрөг хүчин болох Иргэний Зориг-Ногоон Намынхан таг чиг байсан бол Н.Номтойбаяр тэргүүнтэй “Үндэсний Эвсэл”-ийнхэн жагсаалыг дэмжиж байна гэх буюу жагсаалыг ямар цөөхөн телевиз шууд дамжуулж байна аа, ямар харамсалтай юм бэ? гэх мэтээр нийгмийн сүлжээнд элдэв зүйл бичиж байв. Гэвч “Үндэсний Эвсэл” гэгчдийн бодит хүсэл өөр ажээ. Жагсагчдын төлөөллөөс УИХ-ын гишүүн, “Үндэсний Эвсэл” гэдэг нэртэй байгууллагын тэргүүн Н.Номтойбаяртай хоёрдагч шугамаар холбогдон, “Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ буюу Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу өөрийнхөө албан бланк дээр цуглуулах боломжтой” эсэхийг лавласан тухай албан бус мэдээлэл байна.
Гэвч Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргахгүй гэнэ. 2024 оны сүүлээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Н.Номтойбаяр: ” Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд энэ асуудал дээр сайн ажилласан байна. ” хэмээж байсан билээ. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлаггүй, дажгүй ажиллаж байна гэж үзэж буй бололтой.
sonin.mn