УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарыг тэмбүү өвчний халдвар авч байсан гэдэг мэдээлэл ор үндэсгүй болохыг Монголын баримт шалгах төв гэдэг хэвлэл мэдээллийн байгууллага нотолжээ. Тус байгууллагаас ирүүлсэн тайлбарт “УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар тэмбүү өвчнөөр оношлогдсон тухай мэдээлэл Интермед эмнэлгийн алдагдсан датанаас ил болсон гэх мэдээлэл түгсэн. Бид тус эмнэлгийн датаг хакдсан гэх хаягийн постын эх хувилбарыг тархсан мэдээллийн скриншоттой харьцуулахад өвчний түүхийн мэдээллийн нийтлээгүй ба зөвхөн нэр, утасны дугаар, регистрийн дугаар, төрсөн огноо зэрэг мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл ил болоогүй болохыг харж болно. Дэлгэрэнгүй баримт шалгалтыг https://mfcc.mn/factcheck-1208/” хэмээн мэдэгдлээ. Энэ талаар Ж.Баярмаа гишүүн “Намайг тэмбүүтэй гэдэг мэдээлэл худал болохыг тогтоожээ. Баярлалаа” гэсэн байна.