8 сарын сүүлчээс эхлээд ажилгүй иргэд хэсэг бүлгээрээ отог үүсгэн самар түүхээр явцгаадаг. Харамсалтай нь анхаарал болгоомжгүйгээс төөрөх, осолдох хэрэг гарсаар байна. Тухайлбал энэ сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэх газарт Төв аймгийн харьяат иргэн Н дөрвөн хүний хамтаар самар түүхээр яваад одоо болтол сураггүй байгаа талаар албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар цагдаа, онцгой болон ар гэрийнхэн нь орон нутгийн хүмүүстэй хамтран эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа аж. Экологийн цагдаагийн албанаас дур зоргоороо самар түүхээр явахыг хориглодог ч иргэд уг шаардлагыг хүлээж авахгүй байна.
Д.Бат