Өчигдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэднийг сайдын шуурхай хуралдааны үеэр баривчилсан байна. АТГ прокурорын зөвшөөрөлгүй тэднийг ямар үндэслэлээр саатуулсан тухайгаа мэдээлэхгүй гэв.