Энэтхэгийн парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгуулийн долоо дахь буюу сүүлчийн шатны санал хураалт өнөөдөр эхэлжээ. Сонгуулийн хорооноос мэдээлснээр, Өмнөд Азийн тус улсын иргэд сонгуулийн 57 тойрогт саналаа өгнө.
Орон нутгийн цагаар 07:00 цагт Бихар, Жаркханд, Баруун Бенгал, Одиша, Пенжаб, Уттар Прадеш, Химачал Прадеш мужууд, түүнчлэн Чандигархын Холбооны нутаг дэвсгэрт 100 мянга гаруй санал авах байр нээгдсэн бөгөөд санал хураалт 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үе шат нь дөрөвдүгээр сарын 19-нд эхэлсэн бүх нийтийн сонгуулийн сүүлчийн үе шат юм.
Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр, тус улсын 18-аас дээш насны 968 сая /497 сая эрэгтэй, 471 сая эмэгтэй/ иргэн сонгогчдын жагсаалтад бүртгэгджээ. Урьдчилсан мэдээллээр, өмнөх шатнуудын сонгогчдын дундаж ирц 62 орчим хувьтай гарсан байна.
1 сэтгэгдэл
This terminology relates secondary features such as hair patterning to the genitals and reproductive organs, which are termed Primary Sexual Characteristics how to take priligy