Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Халамжаас Хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 15-нд “Милленниум плаза”-гийн хурлын танхимд боллоо. “Монгол улсын Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх, нийгмийн халамжийг зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлж, амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөдөлмөр, халамжийн салбарын хэмжээнд зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт 21 аймгийн 7 бүсээс 120-н илтгэгч оролцож шилдэг 14-н илтгэл шалгарсанаас
1. Тэргүүн байр Багануур дүүргийн Хөдөлмөрийн салбарын хүний нөөцийн зарим асуудлаар сэдвээр С.Ичинхорлоо
2. Дэд байр Баян-Өлгий аймгийн Халамжаас хөдөлмөрт- ажил олгогч, ажил хайгчийн эрэлт, нийлүүлэлтийн асуудал сэдвээр Х.Бейсенгүл
3. Гутгаар байр Хөдөлмөр, халамжийн салбарт цахим технологийн ашиглалтыг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх сэдвээр Ч.Баярбаатар
4. Тусгай байр Зорилтот бүлгийн иргэдийн Хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, эрүүл ахуйн тулгамдсан асуудал сэдвээр Д.Сосорбурам нар шалгарав.
“Халамжаас Хөдөлмөрт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус хэлэлцүүлэг нь хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажилчид, албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинэ төрлийн үйлчилгээний загварыг бий болгож,түгээн дэлгэрүүлэх, шинэлэг санал санаачилга гаргах,харилцан туршлага судлах , салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн гэдгээрээ онцлог боллоо.