“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг Есөнбулаг суманд байгууллаа. Үйлчилгээний цэгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж нар оролцлоо. Уг цэгээс малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн талаар цогц мэдээлэл зөвлөгөө, арга зүйн дэмжлэг авах боломжтой. Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид сайн дураараа нэгдэж хоршсоноор хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хамтдаа хөгжих боломжийг олгох юм. Тухайлбал, хоршооны нэг малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжтой ажээ. Хоршоо байгуулахдаа, сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулна. Анхан шатны хоршоог 9 ба түүнээс дээш иргэн хамтран байгуулахаар заасан байна.