“Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа” гэж ОБЕГ мэдээлэв.
Гал гарсны дараа очиж унтраах биш ээ, галын аюул гаргахгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохиомоор байна! Зөвлөмж өгч, хяналт шалгалт хийхгүй бол энд тэндгүй гал гарсаар иргэд хохирсоор байх болно. Орон сууцны нэг давхарт үйлчилгээний газрууд бий. Тэдэнд тавьдаг хяналт байна уу?