15 дугаар хороололд байх нэгэн эмийн санд ороод эмийн санч хүүхнээс эмийн чанар, үнийн талаарх сонсголоос юуг ойлгов гэж асуувал сонсохыг ч хүссэнгүй. Учир зүггүй өмнөөс олон юм яриад эхэллээ. “Тэр муу Чинбүрэн юу юм” ч гэх шиг.
“Та ямар сонин хүн бэ? Энэ олон жил монголчууд чанаргүй өндөр үнэтэй эмэнд хордож ирсэн асуудал яригдаж байна шүү дээ. Эмийн мафи зөвхөн ашиг орлого л бодохоос Монгол хүний эрүүл мэндэд огт санаа тавьж ирээгүй байна” гэвэл өнөөх эмийн санч улам уурсаж “Чи бид хоёр улстөржөөд яадаг юм” хэмээн хэл амаар доромжлох аястай болов.
Энэ хүнд мөн л орлого л чухал болохоос эмийн чанар, үнэ хамаагүй бололтой. Засгийн газар, мөн Ж.Чинбүрэн гишүүнд хандаж “Ухарч болохгүй шүү” гэж хэлье. Энэ улсын баялаг нь хүн. Хүний баялаг нь эрүүл мэнд. Хэчнээн хүн чанаргүй эмээс болж хохирсон бол? Хэчнээн хүн өндөр үнэтэй эм авч чадалгүй хорвоог орхисон бол?
Д.Лхагва