УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэх үеэрээ “Би өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг тангаргийн буг гэж хочилж, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотны мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайчдыг МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг” хэмээн мэдэгдэв.
Г.Батхүү агсан 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт МАН-ын С.Чинзоригтой өрсөлдөж, 6000 гаруй хүний саналаар ялагдсан ч сонгууль шударга бус болсон хэмээн заалдаж, улмаар шүүх дээр ялалт байгуулж байсан юм. Үүний дараахан түүний тухай “Тангарагийн буг” гэдэг нэвтрүүлэг телевизүүдээр гарч, зарим өдөр тутмын сонинд ч нийтлэгдсэн билээ. Хэн ийм нэвтрүүлэг хийлгэсэн нь нууц хэвээр байлаа. Харин Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр Х.Баттулга руу хандаж “Чи нэг танхимын нөхрийнхөө эсрэг “Тангарагийн буг” гэдэг нэвтрүүлэг хийлгэж байсан” хэмээн зандарч байсан удаатай.
Д.Лхагва