УИХ-ын гишүүн асан, “Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав хэдэн жилийн өмнө “Гаднын эрх ашгийн төлөө үйлчилдэг хүмүүс манай төрд байдаг юм шиг санагдсан” гэж сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. УИХ-ын сонгууль дөхлөө. Улстөрийн намуудын хувьд зөв л хүмүүсийг бодлогоор шилж сонгон УИХ-д нэр дэвшүүлмээр байна! Мөнгөтэй хүмүүс намдаа баахан мөнгө шидээд төрийн өндөр албан тушаалд гараад ирдэг жишгийг халах цаг болсон. Мөн шантааж хийж, нэр дэвшээд сурчихсан этгээдүүдэд энэ удаад боломж олгох ёсгүй. Өөр хүмүүс, өөр бодлого л өөрчлөлт хийж чадна.
Д.Лхагва