Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын даргаГ.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийнБайдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.
Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийгхөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсни йдагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон. Баянхонгораймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийнзасгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өглөө.
Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. “Байдраг усан цахилгаанстанц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийнтохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эхүүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчнийнайдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. Мөн Байдрагийн УЦС нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон аваарын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай юм гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах газраас мэдээппээ.