УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Тэгвэл өнөөдөр 13.30 цагт тэднийг шүүхээр болжээ. Өмнө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 29-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал болох байсан боловч З.Энхболдын биеийн байдал муу гэдэг шалтгаанаар хойшилж байлаа.
Гэхдээ энэхүү нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ хоёр албан тушаалтан нүүрсний хэрэгт болон эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.