Өмгөөлөгч М.Хандармаа “Хавар ч боллоо. Эсэн бусын сэтгэцийн өвчтэй юмнуудын өвчин нь сэдэрч интернэт орчины зах замбараагүй байдлыг далимдуулан элдэв янзын бичлэг хийж тараах нь ч их болж байна. Нийгмээрээ садар самууныг хөхүүлэн дэмжиж байгаа чинь ирэх хавар ХҮЧИНДЭХ гэмт хэрэг гаралтын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй шүү…Жил тутамд 1000 гаруй эрчүүд энэ гэмт хэргээр ял авч явдаг. Албатай юм шиг нүцгэн шалдан зургаа явуулж, уулзаж учирчихаад маргааш нь хүчиндсэн гэдэг эмэгтэйчүүд байдаг нь ч үнэн. Хавар болж байна… Хөвгүүдээ хямгадаарай даа нэг л өдөр таны дуртай садар самуун явдлыг сонирхож байгаад шоронгийн хаалга татах вий дээ… Эрхэм садар самууныг хөхүүлэн дэмжигчид минь…Хүү чинь шоронд…Охин чинь хүчингийн хохирогч… болохоос өмнө болиод өгөөч” хэмээн цахим хуудсаараа дамжуулан анхааруулжээ.
Үнэн. Сошиал орчинд ямарч хяналт байхгүй байгаагаас өсвөр үе, залуусын бодол санааг бохирлосон явуулга, ухуулга сурталчилгаа ихээр явж байна. Холбогдох газрууд үүний эсрэг арга хэмжээ авахгүй биш авч байгаа. Гэхдээ нөхцөл байдал сайжрахгүй байна. Хэрэг гарсны дараа ял оноох бус аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого байх ёстой. Сошиал орчин хэтэрхий задгай байгаагаас үр дүнд хүрэхгүй байна!
Хүний үнэргүй хүмүүс сошиалаар дамжуулж учир мэдэхгүй залуусыг элдэв гэмт хэрэг рүү уруу татаад байгааг яаралтай анхааралдаа авах ёстой. Цайчихсан хүүхнүүд өөрсдөө зургаа явуулж, унтчихаад дараа нь хөөрхий залуусыг гэмт хэрэгт гүтгэж, амьдралаар нь хохироох тохиолдол гарч байгааг ч М.Хандармаа өмгөөлөгч мөн анхааруулсан. Эхэлж өдөж, өвөртөө оруулчихаад, дараа нь гэмт хэрэгтэн болгож хувь заяаг нь хохироож болох уу? Үүнд хуулийнхан наанатай цаанатай хандаж, асуудалд шударгаар хандах цаг болжээ. Уг нь гэнэн томоогүй зангаараа балмад эмэгтэйн тавьсан урхинд орсон залуус хохирогч баймаар юм!
Д.Дорж