Монгол орны ихэнх нутагт цаг агаарын аюулт үзэгдэл нүүрлэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгараад байна. Малчид хотоо харлуулж, өөрсдөө эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл бодитой бий боллоо.
Төр, түмний тусламж хэдэн малчдад одоо л хэрэгтэй байна. Засгийн газар ч бүх нөөцөө дайчлан малчдад туслах шийдвэр гаргалаа. Малаа зуданд алдсан малчдыг малжуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
Гэтэл суурин газрын ухвар мөчид хүмүүс монголчуудыг өдий болтол тэжээж ирсэн малчин түмнийг буруутган, туслахыг эсэргүүцэж байгааг яаж ойлгох вэ? Цаана нь ямар эрх ашиг байна вэ? Мал аж ахуй Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг байсан. Цаашдаа ч байх болно. Уул уурхай бол шавхагддаг баялаг. Харин мал сүрэг бол төлждөг баялаг юм шүү!
Д.Лхагвадорж