2004 оны сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдож байсан Батын Батбаатар 2016 оны сонгуульд АН-аас жийгдэж билээ. Тухайн үед АН-ын дарга байсан З.Энхболд түүнд тойрог өгөөгүй юм. Үүнд шарлахсан тэрбээр Ж.Батзандангийн үүсгэн байгуулж байсан Иргэний хөдөлгөөний намд элссэн. Гэхдээ дараахан нь ИЗНН-ын даргаар сонгогдож билээ. Өнөөдөр тэрбээр “Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. Монгол Ардын нам, Ардчилсан намаас бусад улстөрийн 35 намаас нэгэн зүйлийг гуйж байна. Энэ бол улстөрийн 35 намыг нэгдэхийг гуйж байгаа юм. Энэхүү гуйлтаа улстөрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө. Улстөрийн 35 намыг нэг болохыг гуйж байна. Урьд нь багц багцаараа, гурав гурваараа нийлж, нэгдэж явсан. Үр дүн хаана байна вэ? Үр дүн гараагүй.
Өнөөдөр бүгдээрээ нэг зүйлийг ойлгосон байх. Солихоос өөр замгүй болсон. 35 нам нэгдлээ гээд төсөөлөөд үз дээ. Тэгж төсөөлөөд боддоо. Нэг удаа улстөрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад бүгдээрээ нэгдэе. Тэгье л дээ” хэмээн гуйлаа.