60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь үрэгдэж, олон хүн орон гэргүй болоод байна. Шадар сайд С.Амарсайхан “Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана” хэмээн мэдэгдлээ.
Аливаа хэрэг, осол гарсны дараа эмгэнэл илэрхийлээд, “Ингэж ч арга хэмжээ авна, тэгж ч хариуцлага тооцно” гээд өнгөрөх бус гаргасан шийдвэрээ яаралтай хэрэгжүүлэх ажилдаа шуурхай ормоор байна. Тухайлбал, Шадар сайд өчигдөр дээрх шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулж байх үед хэрэгжүүлэх ёстой ажлууд шууд эхэлж байх ёстой шүү!
Олон хүн амьдран суудаг 16 хүртэлх өндөр орон сууцнууд бүгд доороо машины зогсоолтой. Нэг давхарт нь газ хэрэглэдэг аж ахуйн нэгж маш олон байна. Баллонтай газ хэрэглэдэг айл өрхүүд ч бий. Энэ бол жинхэнэ аюул шүү дээ! Хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр маш шуурхай ажилламаар байна!
Д.Лхагва