Ямар ч хот төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн барилга, байшин энд тэндгүй овоорсон нь эргээд иргэдийн амь явах эрхийг зөрчиж эхэллээ. Ердөө уржигдар шөнө Дүнжингаравын ойролцоо газ ачиж явсан дэлбэрч ойролцоох орон сууц өртөж, олон хүн хөхөө өвлийн хүйтнээр орох оронгүй боллоо. Зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрөл өгснөөс болоод цаашид сөрөг үр дагавар их л гарах байх.
Хамгийн гол нь зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрлийг олгосонд гол алдаа нь байгаа юм. Одоо энэ асуудлыг яаралтай шалгаж, эрсдэлтэй барилга байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авахгүй бол эмгэнэлт явдал нэгээр тогтохгүй шүү.
Засгийн газар шатахуун түгээх станц, газ худалдан борлуулдаг газруудыг шалгахаа илэрхийлсэн. Одоо яриад өнгөрөх бус ажлаа маш хурдан эхэлмээр байна!
Д.Лхагва