Хотын халтиргаа гулгаа мөн ч олон хүнийг гэмтлийн эмнэлэг бараадуулж байна. Өдөрт 103 хүн бэртэж гэмтсэн гээд бодохоор гамшиг нүүрлэсэн мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Ядаж байхад авто зам мөстсөн болохоор жолооч нар маш хариуцлагатай, ухамсартай байхгүй бол даанч болохгүй нь. Явган зорчигчид зам гарч явахад хар хурдаараа орж ирэх жолооч нар олон хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироож байна шүү дээ!
Гялгар зам дээр тормоз гишгэлээ ч гулгаад л хүн мөргөнө гэдгийг мэдэхгүй хүн яаж жолоо барьж байна вэ? Улаанбаатар зочид буудлыг урд талын 4 замын уулзвар дээр ногоон гэрэл асч хүмүүс гарч явтал зогсч өнгөрөөх ёстой жолооч нар нь хээр хөдөө явж байгаа юм шиг л дайраад ороод ирэх юм. Нөгөө талаас холбогдох байгууллагууд давс цацах зэргээр мөстсөн замыг халтиргааг арилгах үүргээ хангалтгүй биелүүлж байна.
Д.Дорж