УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр улстөрд эргэж ирэхээр болжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө Монголын Ногоон Намын Даргаар сонгогдсон талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. МАН-д элсэнгүүтээ эхлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болж, улмаар Дорнод аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээ сонгогдож байлаа. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан. Гэхдээ намынхаа даргын эсрэг том дуугарснаас болсон уу, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс ял сонссон ч нэг жил суугаад суллагдсан юм. Өнөөдөр тэрбээр улстөрөөс явах бодол байхгүйгээ харуулахаар шийдсэн бөгөөд МАН-ыг гуйхгүйгээр өөр намыг толгойлохоор болжээ. Ингээд зогсохгүй Монгол Үндэсний Ардчилсан Намтай эвсэл байгуулахаар болсон сурагтай.
Монгол Үндэсний Ардчилсан Нам гэгчийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан үүсгэн байгуулж байсныг хүмүүс мэднэ. Гэхдээ М.Энхсайхан хоригдож гарч ирээд АН-д элссэн. Гэхдээ АН-д түүний орон зай байхгүйг мэдрээд ХҮН-д орсон бололтой юм. Ямартаа ч дээрх хоёр намын эвсэл сонгуульд үзээд алдахаар шийдэж байх шиг байна.
Дашрамд дурдахад Н.Номтойбаяр ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Ахмад настны тухай хуулийг батлуулсан нь ахмад настнуудын талархалыг хүлээсээр байна.
Д.Лхагва