“Өсвөр үеийнхний хүмүүжил эвдэрч байна. Одооны хүүхэд, залуус хэрэг алга” гэцгээх юм. Өөрсдөө эр, эм, хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй сошиалд яаж солиорч байгаагаа мэдэхээ болжээ. Насанд хүрсэн хүмүүсийн төлөвшил, ухамсар нь үг ярианаас нь харагддаг. Сошиалыг адгийн бохир үг, доромжлолын орчин болгож, хүүхдүүдийн оюун санааг бузарлаж байгаагаа ойлгох сөхөө, тийм ухамсар фейсбүүкчдэд алга. Хүнд хэлэх нь бүү өөрөө бодохоос ч ой нь гутмаар бохир заваан үгсийг эрээ цээргүй хэлж, юм болгоныг харлуулж, хүн болгоныг гүтгэн доромжилж байна.
Yзэл бодол, уур бухимдлаа илэрхийлэхдээ заавал жорлонгийн уур амьсгал бүрдүүлэх хэрэг байна уу? Хүний нийгэм чинь ялгадас дээр шавдаг ялааны орчин биш шүү дээ. Ямар ч гоё цэцэг үмхий үнэрт үхдэг юм! Эцсийн эцэст хүн төрөлхтний оршин тогтнох үндсийн үндэс нь соёл!
Д.Лхагва