Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 01 дүгээр сарын 13-ны орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар тухайн ослын улмаас 18 насны /жолооч, зоригч/ хоёр иргэн амь хохирч, 17-18 насны зорчигч хоёр өсвөр насны хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж байна гэж ЦЕГ-аас анхаарууллаа.
2 сэтгэгдэл
Hello there! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I’m trying to get my website to rank for some targeted keywords but I’m not seeing very good success.
If you know of any please share. Thank you! You can read similar text here:
Change your life
I am extremely inspired along with your writing skills as neatly as with the structure to your weblog. Is that this a paid theme or did you customize it your self? Either way stay up the nice quality writing, it is uncommon to peer a nice weblog like this one today. I like sergelt.mn ! My is: Snipfeed