Хотын зам мөстчихөж. Ялангуяа орон сууцны хорооллуудад эрсдэл өндөр бaйна. Ядаж байхад амиа болсон жолооч нар явган хүний зам таглаад машинаа тавьчих юм. Настай хүмүүс тойрч гарах гэж аргаа барж байна! Залуустаа хандаж хэлэхэд, өндөр настай хүмүүсийг зам гарах үед, халтиргаа бүхий газраар явж байгаа үед туслаарай.
Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй. ТҮК-ын ажилтнууд ажил хаяснаас болоод нөгөө хэдэн цагдаа нар нь зам дээр давс цацаад явж байна. Ямар ч байсан хотын захиргаа яаралтай арга хэмжээ авахгүй бол Гэмтлийн эмнэлэг халтирч унаснаас болж гэмтсэн хүмүүсээр дүүрэх нь,
Ийм эрсдэлтэй үед албан байгууллагууд шинэ жил тэмдэглэж, оны шилдгээ шалгаруулах хэрэг байна уу? Өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүс халтирч унаад бэртэхгүй гэх баталгаа алга!
Д.Дорж