Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 37 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт шөнийн 2.57 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.