ХҮН-аас өчигдөр “Цавчаа ногоонуудыг нийлүүлсэн Zyle motors, Vietnam daewoo bus co.ltd компаниудын асуудлыг Солонгосын прокурор болон цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар ХҮН намын хуулийн баг ажиллаж байна. Маргааш БНСУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өгөх тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг хүсье. Солонгос улс дахь манай хуулийн баг эдгээр компаниудад хариуцлага тооцох хүртэл ажиллах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Элчин сайдын яам уг хүсэлтийг хүлээн авчээ.
Д.Дорж