Автобусны гэх хэрэг шинэ шуугианы сэдэв болоод байна. Энэ талаар ХҮН-ын гишүүн Д.Гантулга “Энэ 1000 автобусыг бүгдийг нь нууцын зэрэглэлд оруулж байгаад оруулж ирсэн байна. Нууц гэдэг нь нээлттэй тендэр зарлаагүйг хэлж байгаа юм шүү. Энэ бол үнэхээр газар авсан асуудал юм байна. Д.Сумьяабазар УИХ-ын сонгуульд ялчихаад нийслэлд ирсэн. Хэн тавьсан юм? МАН-ын Удирдах зөвлөл тавьсан. Иргэд тавиагүй. Ийм хүнээс хүлээх юм алга. Хотын дарга огцрох ёстой. Огцрох бол хамгийн наад захын асуудал. Одооны энэ автобусны худалдан авсан үйлдэл бол гэмт хэргийн шинутэй үйлдэл. Хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Хоёрдугаарт, түгжрэлийн гэх сайд Ж.Сүхбаатар огцрох ёстой. Мөн шалгуулах ёстой” гэв.
Д.Бат