Ямар нэг олны анхааралд орохуйц хэрэг явдал гарахад учрыг нь олохоосоо өмнө шууд зүхээд, дайраад эхэлчихдэг, түүнийг нь хүний үнэргүйгээр сэвдэг хүмүүс улам л олшироод байх шиг. За, ямарч байсан энэ сошиал гээч нь хүний өрөвдөх, энэрэх, хайрлах, уучлах, харьцуулж бодох сэтгэлийг сорчихдог гайтай үзэгдэл аж. Төрөлхийн санаа муутай хүмүүсийн жаргадаг, цэнгэн баясдаг диваанжингийн цэцэрлэг нь юм биш үү?
Хүний мөн чанартай тэрсэлдэх, бүр устгах аюултай өөр хиймэл оюун ухааны орон зай сошиалыг дагаад хөнөөлт вирус шиг хүрээгээ тэлээд эхэлчихжээ! Бусдын мууг үзэж, тал талаас нь тас татахад бэлэн махчин шувууд шиг л авирлах юм! Юм болгоныг шүүмжлэн гутааж, хүн болгоныг гүтгэн доромжилж байж санаа нь амардаг ямар гээч өөр сэтгэхүйтэй “хүмүүс” бий болоод байна вэ?! Өөрсдөө хүний дээд гэж үү? Ядаж эмэгтэй нь өр зөөлөн, уужим сэтгэлтэй баймаар байна. Яаж хүн ёсны ухамсраа авч үлдэх вэ?!
Д.Лхагвадорж