60 нэлээд хэвийсэн насны эмэгтэй 6-14 орчим насны хоёр хүүг дагуулан алхана. Алхаа гишгээ, авир аашийг нь харвал эмгэн шаггүй халамцсан бололтой. Явж байгаад гуйвж дайвна. Шүлсээ хаяна. Гэтэл нэг хүү нь “Эмээ та зам руу уналаа ш дээ” гэвэл эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн л байгаа биз” хэмээн агсалзана. Тэр хүнд эрэгтэй хүүхдүүдэд ямар буруу үлгэр дууриал үзүүлж байгаагаа ойлгох сөхөө даанч алга. Хожмын өдөр ач, зээ нь архи уугаад ороод ирвэл юу гэж хэлэх бол?
“Орцонд хүмүүс яанга чанга яриад байхаар нь гараад ирсэн чинь дунд сургуулийн насны эр, эм хүүхдүүд шилтэй архи тойруулаад ууж байсан” гэж багын найз надад ховолж байсан нь бас санаанд оров.
Энэ хоёрхон жишээнээс харвал Монголд архидалт буураагүй байна. Өчигдөр Ерөнхийлөгчийн Зөвлөх архидалт буурч байна гэж мэдэгдсэн боловч яг бодит байдал дээр архидалт улам хавтгайрч, шинэ залуу үеэр “цус сэлбэж” байна шүү!
Д.Лхагва