Нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллаж байгаа учир автобусаар зорчих үнийг 1000 болгох талаар яриад эхэлжээ. Үнэндээ орлогоо алдаад байгаагаа автобус компаниуд мэддэг ч шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна. Нийтийн тээврийн жолооч нар бэлэн авдаг үзэгдэл байсаар байгаа цагт үнэ тарифыг нэмээд ч нэмэргүй.
“Офицер-Шар хад” гэсэн автобусанд суулаа. 10 гаруй хүн орж ирэв. Тэдний 4 нь жолоочид бэлэн мөнгө өгч байна шүү дээ. “Картаар л үйлчилнэ. Байхгүй бол буу” гэж шаардах ухамсартай жолооч даанч алга. Тийм учир нийтийн тээврээ хөгжүүлье гэж бодож байвал орлогоо бүү алд. Ингэхийн хүсвэл нийтийн тээврийн жолооч нар хэмээх “бага гарын” луйварчдыг торгодог болоё. Холбогдох төрийн байгууллага, бас автобус компанийн удирдлагууд хүсэхгүй л байгаа болохоос автобусны жолооч нарын бэлэн мөнгө авдаг зөрчлийг арилгах олон арга зам байна шүү!
Д.Дорж