Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын нэгэн хурал дээр эрх баригч МАН-ыг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр “Та нар МАН-аа хар л даа. Яаж даварч байгааг хар. Яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар. Ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг авирлаж байна. Улс орныг авч явах байтугай үг даах чадваргүй байна. АН-ын авч явж байсан Монголын цөөхөн ололтыг агаарт цацаад дууслаа, устгаад дууслаа. Цагдаа, хуулийн байгууллага нь МАН-ын хамгаалалтын алба болсон байна. Хийдэг юм нь PR, хүний тархи угаалт, өөрийгөө шүтүүлэх өвчин. Өөр юу хийж байгаа юм бэ? Хөөрхий ард түмний орлогыг яаж нэмэгдүүлэх юм, аж ахуйн нэгжийг яаж өөд татах юм?” гэгчлэн “дүвчигнэв”.
Д.Дорж
1 сэтгэгдэл
Ямар үнэн үг вэ. Энэ төрийн байж байгаа царай. Малын хотноос мал зарж авсан мөнгөөрөө их сургууль төгссөн нэр зүүсэн хэдэн хүнийг сошиалийн хар масс болгоод түүнийгээ ашиглаж өөрсдийгөө ажил хийсэн болгож харагдуулж буй энэ хэд нөхөр улс гэрээр тоглоод дууслаа. Хуучны нэгэн шүлэгч улаа шагайсан хэдэн хүүхдүүд улс гэр болж тоглохыг харлаа гэж халгалсан байдаг.