“Хуванцаргүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэгч Р.Нямдоржийн “Хөх сав устгах “дайн”-д Монголчууд ялагдаж, хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна” гарчигтай асуудал дэвшүүлсэн өгүүллийг уншив. Санал нэг байна. Хуванцар савнаас ялгардаг хорт бодис хорт хавдрын шалтгаан болж байгаа талаар мөн ч олон жил ярьж байгаа ч хэрэглээнээс халах талаар тоймтой ахиц гарсангүй. Хөдөөгүүр явж байхдаа айраг, cүү цэгээгээ уламжлалт хөхүүрэнд бус том хуванцар саванд эсгэж, тэндээ бүлж байхыг олонтаа харж харамсахын дээдээр харамсан халаглаж билээ. Өнөөдөр Хавдрын эмнэлгийн оочер, ачаалал ямар байгааг бүгдээрээ л харж байна. Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол оройтно доо. Бас баталгаагүй, химийн хортой хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирдэгийг өдий болтол таслан зогсоож чадахгүй байна гэж үү? УЛСЫН БАЯЛАГ НЬ ХҮН, ХҮНИЙ БАЯЛАГ НЬ ЭРҮҮЛ МЭНД!
Д.Лхагва