Өнөөдөр өглөө 09 цагийн үед Сүхбаатарын талбайн урд талын замын голд “приус-30” машинаас 40 орчим насны эмэгтэй хэнэг ч үгүй буучихлаа. Ихэмсэг ярвагар царайтай тэр хүнд бусдаас санаа зовсон шинж даанч алга. Харин ч өөрийнхөө хийж буй зүй бус үйлдлээрээ гайхуулж байгаа нь илт. Соёлжиж, боловсорсон өөр улс оронд бол иймэрхүү үзэгдэл эвэртэй туулай харсан дайны бүдүүлэгт тооцогдоно. Гэтэл манайд он цаг улирах бүр хүмүүсийн ухамсар, ухаан дордсоор, соёлын хувьд хоцрогдсоор…
Хогийн сав хамар доор нь байхад заавал гудамжинд хаяна. Цэр, нусаа хаана ч хамаагүй цацна. Олон нийтийн газар нэг нэгэнтэйгээ ичмээр хэрэлдэж, уралцана. Өөрийнх нь буруу байхад бусад руу улайм цайм увайгүй дайрна. Орцонд тамхи татаж, шаардлага тавьсан хүнийг өөдөөс мэдрэл нь муудсан мэт асна. Замын хөдөлгөөний дүрэм гэдгийг зөрчиж байгаадаа санаа сэтгэл нь зовох нь бүү хэл харин ч бахаа хангана. Нийтийн тээврийн жолооч нар нь ч, хувийн тэрэгтэй хүмүүс ч ганц минут бүү хэл ганцхан секундийн тэвчээргүй зан, үйлдэл гаргаж нийгмийн механик стресс үүсгэж байна. Машин жолоодож яваа хүн цонхоороо нус шүлс, хог хаях нь уг нь соёлт ертөнцийн нийгэмшсэн иргэнд байж болохгүй үйлдэл шүү дээ! 21 дүгээр зан гараад хагас жаран өнгөрчихөөд байхад бид соёл, ухамсарын хувьд улам ухарсаар!!! Хамгийн гол нь хот суурин газар, тэр тусмаа улсын нийслэл өөрийн гэсэн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрэмтэйг орк гэгддэг нийгэмшээгүй балмад, дураараа этгээдүүд хэзээ ойлгох бол?!
Д.Лхагва