Улсад 44 их наядын хохирол учруулсан нүүрсний хулгайн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал яг одоо үргэлжилж байна.
Урьдчилсан хэлэлцүүлэг дээр яллагдагч Б.Ганхуяг үг хэлсэн бөгөөд “Нийгэмд яригдаад байгаа шиг 40 гаруй их наяд төгрөгийн хохирлын асуудал байхгүй шүү. Бусдын хэргийг надад тохох гээд байгаа юм уу” гээд шүүгчээс татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Б.Ганхуягийн хувьд 9 сар орчим хоригдож байгаа юм. Харин Т.Аюурсайханы хувьд шударга бусын хонгилын эсрэг тэмцсэнийхээ төлөө олон дайсантай болсон гэж мэдэгдсэн билээ. Х.Нямбаатар сайдын хэлснээр нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол удахгүй болно.
Д.Дорж