Манайд тодорхой хэсэгхэн газарт л гэхээс дугуйн зам байхгүй. Дугуйчид, мотоцикльчид машин зам, явган хүний замаар дур дураараа давхилдана. Хүн, ялангуяа хүүхэд мөргөж бэртээх эрсдэл Улаанбаатарт нүүрлэжээ. Дээр нь скүүтер хэмээх эрсдэл дагуулсан “тээврийн хэрэгсэл” хүүхэд, залуусын сонирхолыг татаад эхэллээ. Өөрөө бэртэж гэмтэхээс гадна гэм зэмгүй хүмүүст гай болох эрсдэл маш их байна!
Цахилгаан скүүтерээс болж хүүхэд, залуус зам тээврийн осолд өртөж байгаа талаар тун саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааруулсан. Европын улс орнууд скүүтерийг хориглож эхлээд байхад мода монголоос дууссаар байх уу?
Д.Дорж