Жуковын хөшөөний зүүн хойно байрлах 13 давхар орон сууц. Цахилгаан шат нэг давхарт ирж зогслоо. 50 орчим насны эрэгтэй хүнийг буугаагүй байхад хүүхдээ дагуулсан 30 гаруй насны хүүхэн шууд дайраад орчихов. “Чи одоо хүн гараагүй байхад өмнөөс дайраад” гэвэл нөгөө “орк” хүүхэн “За за, хуцаа” гэж муухай хахир хоолойгоор орилов. Хүн лифнээс гараагүй байхад дайрч орчихоод, түүнээсээ санаа зовсон шинж огт алга. Оршин суугчдаас ичдэггүй юмаа гэхэд хөтөлж яваа хүүхдээсээ ичих ухамсар тэр бүдүүлгийн туйл хүүхэнд даанч байсангүй. Хөгжилтэй орнуудад соёлын шинэ үе урсгал нэвтрээд удаж байхад монголчууд бид ухамсар, соёлын хувьд ухарсаар байх уу?!
Д.Дорж